Энэ сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ

2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсыг нийт 60,638 жуулчин зорин иржээ. Жуулчдыг улсаар нь авч үзвэл хөрш орнууд болон Зүүн Азийн зах зээлүүд тэргүүлж, Европ болон Америк тивээс ирэх жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээлэв.

Хоёрдугаар сард ирсэн жуулчдын тоо:

  • ОХУ-7,840
  • БНХАУ-4,431
  • БНСУ-1,297
  • Япон – 476
  • АНУ-145
  • Герман-138
  • Франц -71
  • Австрали -34.

Өнгөрсөн сард буюу нэгдүгээр сарын 26-ны байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 41,560-д хүрчээ.

More From Author

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарч байна

Өвлийн олимпын хотхонд тараасан бэлгэвч гуравхан хоногийн дараа дууссаныг Италийн хэвлэл мэдээлжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн