ФОТО: “Шинэ цас” үзэсгэлэн нээлтээ хийж, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулав

Монголын Каллиграфийн Урлагийн Нэгдсэн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ цас” үзэсгэлэн Байгалийн Түүхийн Музейд өнөөдөр /2026.02.24/ нээлтээ хийлээ.

“Шинэ цас-2026” түр үзэсгэлэнд Монгол, ОХУ, Өвөрмонголын 56 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл дэлгэгдээд байна.

Анх 2007 оноос каллиграфийн их мастер Д.Баттөмөрийн санаачилгаар уг үзэсгэлэнг дэлгэж байжээ. Энэхүү үзэсгэлэн нь уран бичлэгийн урлагаар дамжуулан монгол бичгийг дэлгэрүүлэх, хүүхэд, залуусыг үндэсний бичигт дуртай болгох, сурч мэдэхэд нь урам зориг өгөх зорилготой юм. 

Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Каллиграфийн их мастер Д. Баттөмөр агсны нэрэмжит “Мөнгөн гэрэгэ”-ний эзнээр уран бүтээлч Ш.Гэрэлсайханыг “Чоно” бүтээлээр нь, Шилдэг залуу каллиграфчаар МУИС-ийн Хэл шинжлэлийн хөтөлбөрийн I курсийн оюутан Б.Баяр-Эрдэнийг “Хөх Монгол хэмээгдэхүй” бүтээлээр нь тус тус шалгаруулжээ.  

Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

More From Author

Эмилио Певида Пупо: Газрын тосны бүтээгдэхүүний импортод хориг тавьсан нь Кубын эдийн засаг, иргэдэд ихээхэн хохирол учруулж байна

Африкийн цомын тэмцээний үеэр танхайрсан иргэдэд Мароккогийн шүүхээс ял өгснийг Сенегалын Ерөнхий сайд эсэргүүцэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн