САНЬЯА 2026: Азийн элсний наадмын Монголын багийн анхны ХҮРЭЛ медалийг Г.Монголжин хүртлээ

БНХАУ-ын Саньяа хотод Азийн элсний VI наадам болж буй билээ. Өнөөдрөөс тус тэмцээний анхны медальтнууд тодорч байна.

Монголын багийн анхны хүрэл медалийг жюү жицү төрлөөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн Г.Монголжин хүртэв. Энэ төрөлд эмэгтэйчүүдийн 52 кг, 57 кг, 63 кг болон эрэгтэйчүүдийн 62 кг, 69 кг, 77 кг-д тамирчид медалийн төлөө өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд өрсөлдсөн Г.Монголжин эхний тойрогт хийлээд Сингапурын тамирчин Кэйла Лим Чан Линийг боох мэхээр цэвэр ялсан боловч АНЭУ-ын Асма Алхосанид дийлдсэн байна. 

Улмаар дагах тойрогт БНСУ-ын Пак Жёон Хег цэвэр ялаад хүрлийн төлөө АНЭУ-ын Хесса Алшамсиг оноогоор илүүрхсэнээр шагналын тавцанд гарлаа.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Хүслэн Сингапурын Ривас Софиаг цэвэр ялсан ч Өмнөд Солонгосын тамирчинд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Э.Халиун дагах тойрогт Тайландын тамирчинд ялагдсан бол Г.Батцэцэг 16-д Йорданы тамирчинд дийлдсэн юм.

Эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт Б.Баяртулга эхний даваанд Филиппиний тамирчныг илүүрхсэн ч дараагийн даваанд Казахстаны тамирчинд ялагдав.

Одоогийн байдлаар акуатлон төрөлд БНХАУ-ын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол АНЭУ жюү жицүгийн төрөлд мөн хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлж байна.

Жюү жицүгийн төрөлд Филиппин нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаарт жагсаж буй.

Харин БНСУ-ын баг хоёр мөнгө, Камбож нэг мөнгөн медаль зүүж, Казахстан, Монгол, Саудын Араб, Тайвань, Тайланд тус бүр нэг хүрэл медальтай байна.

More From Author

ОХУ манай улсад дотоодын зах зээлийн үнээрээ түлш нийлүүлэхээ илэрхийлжээ

Нэг компьютерыг зургаан хүн ашигладаг зэрэг хүнд нөхцөлд нийслэлийн ШШГГ-ын алба хаагчид ажиллаж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн