Мотоциклын ослын улмаас нэг иргэн нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу 22-ын товчооны орчимд мотоцикл осолдож нэг хүн амиа алджээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-н товчооны пост өнгөрөөд мотоциклтой хүн онхолдсон ухаангүй байна гэх дуудлага өнөөдөр /2026.06.06/ 13:00 цагийн үед цадаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу шалгахад Баруун турууны даваа гэх газарт өөрийн эзэмшлийн мотоциклыг жолоодож явсан эрэгтэй авто замын зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж нас барсан байжээ. 

“Талын салхи 2026” мото наадам өнөөдөр эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй 3,800 орчим хүн оролцож байгаа гэдэг мэдээллийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас өгсөн. 

Ослын улмаас амиа алдсан иргэн тус наадмын оролцож байсан эсэхийг шалгаж тогтооно гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. 

More From Author

ФОТО: Ерөнхийлөгч “Талын салхи”-д оролцож, “салхилав”

Японд олон хоногийн өмнө сураггүй алга болсон Америк оюутны цогцос олджээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн