Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр зэсийн АМНАТ-ийг хөндөхгүй байхаар шийджээ

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх зэсийн АМНАТ-ийн тухай Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН, АН-ын бүлгүүд болон ХҮН намын зөвлөлөөр хэлэлцээд, улс төрийн хувьд ойлголцолд хүрээд УИХ-д өргөн барьсан.

“Онтрэ”-ийн хэлэлцээд яг одоо явж байгаатай холбоотойгоор зэсийн АМНАТ-ын асуудлыг О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд гаргаж тавиад байгаа. Тэдгээр гишүүдийн байр сууринд хүндэтгэлтэй хандаж байгаа.

Тиймээс бүлгийн хурал дээр зэсийн АМНАТ-тэй холбоотой асуудлыг тухайлан танилцуулга хийж ярилцлаа.

Засгийн газрын зэсийн АМНАТ-ийг бууруулах бодлого зөв, гэхдээ “Онтрэ”-ийн хэлэлцээрт нөлөөлөх магадлалтай гэж үзээд байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийг батлуулахдаа зэсийн АМНАТ-д хүрэхгүй байя гэдэг бүлгийн шийдвэр гарлаа. Энэ тал дээр О.Батнайрамдал гишүүнтэй ойлголцсон” гэв.

More From Author

Б.Пүрэвдагва: Натур орчимд орон сууц, үйлчилгээний барилга бариулахгүй. Хотын төвд олгосон газруудад шалгалт оруулж байгаа

ФОРУМ: МИК ирэх 20 жилд ногоон орон сууц болон түүний тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн