Ажил хийж буй оюутныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар Ерөнхий сайд өнөөдөр танилцуулсан.

Тухайлбал 

  • 22 нас хүртэлх насны оюутан ажил хийж буй тохиолдолд ажилтан, ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлнө,
  • даатгуулагч хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхэлбэл хоёр хүртэлх гэрээг өөрөө сонгож, нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Бусдаас нь төлөхгүй,
  • ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно,
  • жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулан тав хүртэлх ажилтантай компани, аж ахуйн нэгжийн гурван хүнийг нь нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хугацаанд чөлөөлнө. Таван хүн цалинжуулж байвал гурван хүнийг нь чөлөөлж байна гэсэн үг хэмээн Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
зураг
 
зураг
 

More From Author

“Иргэн хувийн тэтгэврийн санд цалингийнхаа тодорхой хувийг хийвэл ХХОАТ, ААНОАТ-ын хөнгөлөлт үзүүлнэ”

“Намрын чуулганаар ирэх оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Үүнээс өмнө одоо яригдаж буй том төслүүдээ гараанаас хөдөлгөхөд анхаарч байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн