Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ

Төрийн банк нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон төсөл, хөтөлбөрүүдийг бодлогын түвшинд дэмжих хүрээнд “Монголын финтек групп” ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Ногоон барилгын зөвлөлийн “LEED Gold Pre-certification” гэрчилгээтэй “NEOCITY” хотхон төслийг “Ногоон орон сууцны зээл”-ээр санхүүжүүлэхээр боллоо.

Энэхүү түншлэл нь ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэх, олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй эх үүсвэр татах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх замаар байгаль орчинд ээлтэй орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

“Монголын финтек групп” ХК-ийн хэрэгжүүлж буй “NEOCITY” цогцолбор төсөл нь Хан-Уул дүүргийн 8-р хороонд 17.3 га газарт байрлах бөгөөд 2,400 айлын орон сууц, “Шинэ Монгол 3” сургууль, “Бяцхан Монгол” цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, спорт цогцолбор болон гүйлт, дугуйн замыг иж бүрэн шийдсэн хотхон. Энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа орон сууцны барилгад байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний өндөр хэмнэлттэй шийдлийг нэвтрүүлж байгаараа онцлогтой.

Түүнчлэн талуудын хамтын ажиллагаа нь иргэдийг эрүүл, ая тухтай орчинд амьдрах боломжоор хангах, агаарын бохирдлыг бууруулах, ногоон орон сууцны хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Итгэл төгс – Ногоон ирээдүй Төрийн банк

 

More From Author

500 мянган ахмадын тэтгэврийг ₮100-300 мянгаар нэмэх агуулгатай хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэхээр боллоо

Хортон шавж, мэрэгчээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөг амралтын өдрүүдэд төв талбайд болно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн