“Драгон төвийн III давхраас 25 настай иргэн унаж амиа алдсан хэргийг шалгаж байна. Амиа хорлосон байж болзошгүй байдал тогтоогдсон”

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зарим онцлог гэмт хэрэг болон цахим орчинд нийтлэгдээд буй мэдээлэлтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр Драгон төвийн гурван давхраас хүн унаж нас барсан гэх хэрийн талаар мэдээлэл өгөв. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Баярбилэг “Энэ сарын 27-ны өдрийн 14:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт орших Драгон төвийн гурван давхраас 25 настай иргэн унаж амь насаа алдсан харамсалтай хэргийг мөрдөн шалгаж байна. 

Урьдчилсан байдлаар амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдалд үндэслээд аливаа асуудал өөрчлөгдөх зүйл байдаг. Бид өнөөдөр урьдчилсан байдлаар гэж ярьж байгаа боловч шалгалтын явцад ямар нөхцөл байдал үүсэхийг мэдэхгүй байна.  

Нөгөөтэйгүүр гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг бичлэг задарч буй асуудал бий. Цагдаагийн байгууллагаас нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох, хамгаалах бэхжүүлэх ажлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг. 

Драгон төвийн хэрэгтэй холбоотой бичлэгүүд цахим орчинд тарж байна. Энэ нь цахим орчинд буй хүүхэд залуучуудын хувьд зохимжгүй байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага, цахим хэрэглэгч та бүхэн аллага хядлага, зүй зохисгүй агуулга бүхий бичлэгийг түгээхгүй байхад цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллавал үр дүн гарна” гэв.

 

More From Author

Б.Оюутболд: Тусгай зөвшөөрөлгүй этгээдүүд техник хэрэгсэл ашиглаж хууль бусаар ашигт малтмал олборлож буй үйлдлийг илрүүлсэн

Маргааш Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн хална

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн