Оросын Холбооны Улс(ОХУ)-аас ойрын өдрүүдэд орж ирсэн түлш, шатахууны мэдээллийг Ашигт Малтмал, Газрын Тосны Газар(АМГТГ) танилцуулав.
Тодруулбал Сүхбаатар боомтоор 2026 оны долоодугаар сарын 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн Аи-92 автобензин, наймдугаар сарын 1-ний өдөр 22 вагон буюу 1,364 тонн нийт 63 вагон буюу 3,824 тонн Аи-92 автобензин орж ирсэн нь манай улсын хоёр өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.
Эдгээр вагоны буух өртөөд буюу Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд тээвэрлэн хүргэсэн ба агуулахад буулгах, Улаанбаатар хот болон орон нутгийн Шатахууны Түгээх Станц(ШТС)-ууд руу тасралтгүй ачиж байна.
Өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 2-ны өдөр 34 вагон буюу 2,100 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Рашаант өртөөнд байрлах агуулахад буулгах ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага, ААН-үүд хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм.
ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж АМГТГ-аас мэдээллээ.