Монголын домогт их хаадын түүхэн өлгий Хэрлэний хөдөө арал буюу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт ТРИАТЛОН-2026 Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) энэ сарын 1-2-нд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээний элит ангилалд Монгол Улсын олон удаагийн аварга Г.Амарсанаа, С.Содончимэг нар хол тасархай түрүүлж, аваргаа хамгаалав.
Хөвгүүдээс О.Тэмүүжин хоёр жил дараалан түрүүлэв. Түүнтэй Б.Энх-Отгон тун ойрхон өрсөлдсөн билээ. Өсвөр үеийн охидын ангилалд шилдэг тамирчин Ц.Ганболор чадал чансаагаа харуулсан юм.
Элит, өсвөр үеийн тамирчид Аварга нуурын уснаа 750 метр сэлж, Хөдөө арлын замд 20 км дугуй жийж, эцэст нь 5 км гүйж бариандаа орсон юм.
Монголын Триатлоны Холбоо