Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 88, “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 77 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага ирэх 9 дүгээр сарын 1-ний өдрөөс нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг 15 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
16 мянган ажилтантай тус нийгэмлэг нь манай улсын хамгийн том ажил олгогч байгууллага бөгөөд жил бүр нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлж байдаг юм.
Мөн жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь сүүлийн 3 жил дараалан 200 хувиар бодож олгожээ.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН