Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван дараах мэдээллийг танилцуулав.
Тэрбээр “Наймдугаар сарын 1-нээс хойш тогтмол 5,000-6,000 тонн нефтийн бүтээгдэхүүнээр эцсийн бүрдүүлэлт хийдэг байсан бол өчигдөр 10,100 тонн нефтийн бүтээгдэхүүнээр эцсийн бүрдүүлэлт хийсэн.
- Авто замаар гурван тээврийн хэрэгсэл,
- Төмөр замаар 168 буюу нийт 171 тээврийн хэрэгслээр өчигдөр 10,100 тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон байна.
Үүнд:
- АИ-92-3,100 тонн
- АИ-95-172.9 мянган тонн
- Дизелийн түлш 6,775 тонн хэмжээтэй импортолсон байна.
АИ-92 авто бензинийг 10 ААН, АИ-95 нефтийн бүтээгдэхүүнийг хоёр ААН, дизелийн түлшийг 17 ААН импортолсон гэх гаалийн мэдээлэл байна.
Магадлан шинжилгээнд хамруулах ажлыг тасралтгүй хийж байгаа. Гаалийн төв лаборатори болон холбогдох лабораториудад тасралтгүй нефтийн бүтээгдэхүүн буусан цагт нь хүлээн авч шинжилгээ хийж байна” гэлээ.