“АИ-92 автобензиний үнийг чөлөөлөхгүй. Хангамжид түлхүү анхаарч байна”

Өнөө маргаашийн татан авалтыг сайжруулж ирэх Даваа гарагаас улсын хэмжээнд түгээлтийг хэвийн болгохоор холбогдох зохион байгуулалтыг хийж ажиллаж байгаа талаар Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өнөөдөр мэдээлэв. 

Энэ долоо хоногийн Ням гарагаас 65 вагон 4,000 тн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот болон орон нутгуудад шөнөдөө хүргэнэ. Цаашид ч тасалдал үүсэхгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллээ. 

Манай улсын сарын дундаж хэрэглээ 75,000 тн байдаг ба энэ наймдугаар сард уг ердийн хэрэглээг нэмэгдүүлсэн хэмжээгээр авч байгаа юм байна. 

7-р сарын нөөц багассантай холбоотойгоор наймдугаар сарын 1-нээс орж ирсэн газрын тосны бүтээгдэхүүн ААН-үүд өнөөдрийг хүртэл алдагдалтай үнээр зарах нөхцөлтэйгөөр буюу шинэ үнээр нийлүүлэгдсэн байна. 

Хомсдол үүсчихсэн байгаа үед Засгийн газар нийт хэрэглэгчдийн хэрэглэдэг энгийн АИ-92 автобензиний үнийг чөлөөлөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа аж.  Зөвхөн нэмэгдэж орж ирсэн үнийн дагуу үнээ нэмэгдүүлнэ гэх бодлогыг барьж байгаа ба Үнийн зөвлөл одоогоор хуралдаагүй байгаа юм байна. Харин ААН-үүдээс алдагдалтай зарж байна иймд хангамж дээр анхаарах хэрэгтэйг байгаагаа илэрхийлсэн байна. 

Иймд хоёрдогч, гуравдагч эх үүсвэрүүдийг олох, нөөцийн савныхаа тоог нэмэгдүүлэх, үйлдвэрээ богино хугацаанд ашиглалтад оруулах ажлуудын эрчимтэй хийж байна гэв. Тухайлбал зөвхөн энэ жил 150,000м3 нөөцийн сав ашиглалтад орсноор 18 хоногийн нөөцөө нэмэгдүүлэх аж. Үргэлжлүүлэн 2028 он гэхэд гурван сарынхаа нөөцийг хадгалдаг болно. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулна гэдгийг онцоллоо. 

Нөөцийн сав барих ажил нь өндөр дэд бүтэц, хөрөнгийн зардал их шаарддаг учир жижигхэн бөөний борлуулалт хийж байгаа ААН-үүдээ дэмжиж нөөцийн сав барихад нь бодлогоор дэмжиж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 25 ААН хүсэлтээ илгээсэн ба ажлууд нь эхлээд явж байгаа юм байна.  

More From Author

Монгол малчны ухаанаас дэлхийн шийдэл рүү: Цөлжилттэй тэмцэх COP17

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн