Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилсан хэргийг АНХААРУУЛАВ

“Гадаад улсаас гэрийн үйлчлэгч, асрагч зуучилж өгнө” гэх нэрийдлээр иргэдээс мөнгө шилжүүлэн авах залилангийн тохиолдол бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

Тухайлбал цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 12-ний өдөр “Бусдад залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтаар Дорноговь аймагт иргэн Х нь танилаараа дамжуулан Филиппин улсаас гэрийн үйлчлэгч зуучлуулахаар болж 2,500 ам.доллар буюу 10 орчим сая төгрөгийг шилжүүлэн залилуулсан хэргийг шалгаж байна. 

Иймд гадаад улсаас ажилтан зуучилж өгнө гэх зар, байгууллагын мэдээлэл, үйл ажиллагааны чиглэл, гэрээ болон холбогдох баримт бичгийг сайтар нягталж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав. 

 

 

More From Author

Эрдмийн бүтээл хуулбарласан дуулианд нэр холбогдсон Кэмбрижийн профессор асан нас барсныг цагдаа нар олжээ

Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт илрүүлэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн