Australian Smart School of Ulaanbaatar дунд сургуулийн элсэлт 97%-д хүрч, 2026–2027 оны хичээлийн жилээ угтахад бэлэн боллоо

зураг
 

Баруун Австралийн боловсролын хөтөлбөрийг Монголд анх удаа хэрэгжүүлж буй Australian Smart School of Ulaanbaatar (ASSU) сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт 97 хувьд хүрлээ.

ASSU нь сурагчдад Монгол Улсын үндэсний боловсролын хөтөлбөрийн зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших, цаашлаад АНУ, Их Британи, Канад, Герман, Австрали зэрэг улсын шилдэг их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах бэлтгэлээ дунд сургуулиасаа хангах боломжийг бүрдүүлдэг.

Баруун Австралийн хөтөлбөр гэж юу вэ?

ASSU сургууль нь Баруун Австралийн Сургалтын хөтөлбөр, стандартын газар буюу School Curriculum and Standards Authority (SCSA)-ын WAK–10 болон WACE International хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Энгийнээр тайлбарлавал, уг хөтөлбөр нь сурагчийг зөвхөн хичээл цээжлүүлэх бус, мэдлэгээ бодит нөхцөлд ашиглах чадварт сургадаг. Сурагчид асуудлыг бие даан шийдвэрлэх, судалгаа хийх, бүтээлчээр сэтгэх, үзэл бодлоо зөв илэрхийлэх, багаар ажиллах зэрэг их сургууль болон ирээдүйн ажил мэргэжилд шаардлагатай чадваруудыг хичээлийн явцад эзэмшүүлнэ.

Баруун Австралийн хөтөлбөрт математик, англи хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг ба нийгмийн ухаан, эрүүл мэнд ба биеийн тамир, гадаад хэл, технологи, урлаг гэсэн үндсэн чиглэлийн хичээлүүд багтдаг. Хичээлийн агуулгыг сурагчдын нас, хөгжлийн онцлогт тохируулан шат дараатай судлуулж, ахиц дэвшлийг нь тогтмол үнэлдэг. Мөн туршилт, судалгаа, төсөлд суурилсан шинжлэх ухааны хичээлүүдээр дамжуулан мэдлэгээ практикт хэрэглэх боломж олгодог.

зураг
 

Монгол, Австралийн хос гэрчилгээтэй төгсөнө

ASSU сургуулийн сурагчид Монгол Улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон Австралийн WACE олон улсын гэрчилгээ гэсэн хос гэрчилгээтэй төгсөх боломжтой.

WACE буюу Western Australian Certificate of Education нь Баруун Австралийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ юм. Энэхүү гэрчилгээ нь сурагчийн ахлах ангид эзэмшсэн мэдлэг, академик чадварыг баталгаажуулж, Австрали болон бусад улсын их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлдэг.

Ахлах ангийн ATAR шалгалтад бэлтгэл хөтөлбөр

ASSU сургуулийн ахлах ангийн ATAR бэлтгэл хөтөлбөр нь сурагчдыг WACE International хөтөлбөрт амжилттай суралцах болон гадаадын их, дээд сургуулийн элсэлтэд академик түвшинд бэлтгэх зорилготой.

ATAR буюу Australian Tertiary Admission Rank нь Австралийн их, дээд сургуулийн элсэлтэд ашигладаг үнэлгээний зэрэглэл юм. Сурагчид ATAR бэлтгэлээр дамжуулан ахлах ангийн хичээлийн агуулга, сургалтын арга барил, бие даалт, судалгааны ажил болон үнэлгээний тогтолцоотой урьдчилан танилцана.

зураг
 

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид англи хэл, математик, физик, хими, биологи, хүний биологи, эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл ба санхүү, компьютерын шинжлэх ухаан, хэрэглээний мэдээллийн технологи, орчин үеийн түүх зэрэг хичээлээс сонгон судлах боломжтой.

Сурагчдын мэдлэгийг зөвхөн эцсийн шалгалтаар бус, хичээлийн явц дахь даалгавар, төсөл, судалгаа болон олон төрлийн үнэлгээний аргаар тогтмол дүгнэдэг. Ингэснээр сурагч өөрийн ахиц дэвшил, давуу тал болон сайжруулах шаардлагатай чадвараа бодитоор мэдэх боломжтой.

Мэргэшсэн College Counselor багш нар сурагч бүрд чиглүүлэг өгнө

ASSU сургуулийн нэг онцлог нь мэргэшсэн College Counselor багш нартай явдал юм.

College Counselor гэдэг нь сурагчийг өөрийн сонирхол, авьяас, академик үзүүлэлт, ирээдүйн зорилгод тохирсон мэргэжил болон их сургуулиа сонгоход нь мэргэжлийн түвшинд зөвлөдөг боловсролын зөвлөх юм.

Тэд сурагчтай ганцаарчилсан байдлаар ажиллаж:

  • Сурагчийн сонирхол, авьяас, давуу талыг тодорхойлох;
  • Тохирох мэргэжил, их сургуулийг судалж сонгох;
  • Элсэлтийн шаардлага болон хугацааг төлөвлөх;
  • IELTS, SAT зэрэг шалгалтын бэлтгэлээ зөв зохион байгуулах;
  • Хичээл болон сонгон суралцах хөтөлбөрөө ирээдүйн зорилготойгоо уялдуулах;
  • Тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн боломжийг судлах;
  • Өргөдөл, эсээ, тодорхойлолт болон бусад материалаа бэлтгэхэд чиглүүлэг авахад нь тусалдаг.

Ингэснээр сурагчид 12-р ангидаа мэргэжил, сургуулиа яаран сонгох бус, дунд сургуулиасаа эхлэн тодорхой төлөвлөгөөтэй бэлтгэгдэх боломжтой. College Counselor багшийн зөвлөгөө нь хүүхдийн өмнөөс шийдвэр гаргах бус, өөрт нь хамгийн тохирох боловсрол, мэргэжлийн замналаа мэдээлэлд тулгуурлан, үндэслэлтэй сонгоход нь тусалдгаараа онцлог.

зураг
 

Сургалтын төлбөрт багтах үндсэн хөтөлбөрүүд

ASSU сургуулийн сургалтын төлбөрт дараах хөтөлбөр, боломжууд багтана. Үүнд:

  • Монгол Улсын бүрэн дунд боловсролын болон Австралийн WACE олон улсын хос гэрчилгээ;
  • Мэргэшсэн College Counselor багш нарын зөвлөгөө, чиглүүлэг;
  • Хүүхдийн нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн төлөвшлийг дэмжих SEEL хөтөлбөр;
  • Олон улсын стандартад нийцсэн туршилт, төсөлд суурилсан шинжлэх ухааны хичээл;
  • Академик англи хэлний сургалт;
  • Хятад, япон хэлний сонгон анги;
  • Ахлах ангийн бизнес, менежмент, маркетинг, хиймэл оюун ухааны инженерчлэл болон жолооны хичээл;

Нэмэлт сургалт, үйлчилгээ

Сурагчдын авьяас, сонирхол, сэтгэл зүй, эрүүл мэнд болон орчин үеийн ур чадварыг цогцоор нь дэмжих зорилгоор дараах нэмэлт сургалт, үйлчилгээг үзүүлдэг.

  • 22 төрлийн дугуйлан, клуб;
  • Өдөр өнжүүлэх үйлчилгээ;
  • Мэргэжлийн сэтгэл зүйч, эмчийн үйлчилгээ;
  • Австрали улсад аялангаа суралцах хөтөлбөр;
  • IELTS, SAT, HSK шалгалтын бэлтгэл анги;
  • Хиймэл оюун ухаан, интерьер дизайн, график дизайн, кодчилол зэрэг орчин үеийн ур чадвар олгох сургалт.

ASSU сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр, академик англи хэл, хос гэрчилгээ, мэргэжил сонголтын зөвлөгөө болон их сургуулийн элсэлтийн бэлтгэлийг нэг дороос авах боломжийг сурагчдад бүрдүүлж байна.

АНУ, Их Британи, Канад, Герман, Австрали зэрэг улсын шилдэг их, дээд сургуульд элсэн суралцах зорилготой хүүхэд бүрийн хувьд ASSU нь олон улсын боловсролд хүрэх гүүр байх болно.

зураг
 

Нэмэлт элсэлт наймдугаар сарын 20-нд хаагдана

Australian Smart School of Ulaanbaatar сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт 97 хувьд хүрсэн бөгөөд нэмэлт элсэлтийн бүртгэл 2026 оны наймдугаар сарын 20-нд хаагдана.

Суудлын тоо хязгаартай тул анги дүүрэхээс өмнө бүртгэлээ баталгаажуулахыг урьж байна.

Бүртгүүлэх холбоос: forms.gle/b4AQUk24ccAtNdU77

Холбогдох утас: 8038-4242, 8038-2626

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар Их Дэлгүүрийн баруун талд

Facebook хаяг: Australian Smart School of Ulaanbaatar – ASSU

 

More From Author

“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлгийн эзэд тодорлоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн