Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Хөвсгөлийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас орно

2026 оны 02-р сарын 09-нөөс 2026 оны 02-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

Хур тунадас: 

  • 09-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас,
  • 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
  • Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 

  • Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр,
  • 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларч
  • Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -19…-24 градус,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7…-12 градус, өдөртөө +4…-1 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна.

 

More From Author

Ар гэрийнхэнд нь хиймэл үнс өгч байсан Колорадо мужийн шарил чандарлах газрын эзэн 40 жилийн хорих ял сонсов

“ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн