Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн захирлыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлжээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралджээ.

Хурлаар тус эмнэлгийн захирал Н.Лхажийгийн хүсэлтийг хэлэлцэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг Эрүүл Мэндийн Яам мэдээлэв.

Н.Лхажий нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн захирлын ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

More From Author

“ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

Тулсан үед туслах KAOS-ийн шийдлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн