МИЛАН КОРТИНА 2026: Гүйлтийн цанын спринт төрөлд Э.Ариунтунгалаг 68, Б.Ачбадрах 81 дүгээр байр эзэллээ

Итали Улсын Милан, Кортина хотод болж буй цагаан олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Манай улсаас гурван тамирчин энэ удаагийн олимпод хурд сорьж байгаа билээ. Тэдний хоёр нь буюу гүйлтийн цанын төрөлд оролцож байгаа Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар спринт төрөлд өнөөдөр уралдах хуваарьтай байв.

зураг
 
Гэрэл зургийг: Э.Харцага

Эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Э.Ариунтунгалаг урьдчилсан гараанд 4:15.19 минутын амжилтаар 89 тамирчнаас 68 дугаар байр эзэллээ. Манай тамирчны ард Латви, БНХАУ-ын гурав, БНСУ, Бразил, Украин, Аргентины тус бүр хоёр, Казахстан, Хорват, Болгар, Румын, Серб, Литвийн тамирчид жагсжээ.

Энэ төрөлд Шведийн гурван цаначин урьдчилсан шатанд тэргүүлсэн юм. Эхний 30 байранд орсон тамирчид дараагийн шатанд шалгардаг аж.  

More From Author

Баярын өдрүүдэд гэр, орон байраа эзгүй орхихдоо хулгайн эрсдэлээс сэргийлэхийг ЗӨВЛӨВ

“НДШ төлдөггүй иргэд олон ч тэдэнд зээлийн хүрэлцээ тааруу байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн