Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Нам(МАН)-аас нэр дэвших өндөр магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэж буй.
Өнөөдөр сэтгүүлчид түүнээс ирэх оны сонгууль нэр дэвших эсэхийг нь тодруулахад “Тийм бодол байхгүй. Энэ бол буруу мэдээлэл. Би ажлаа л сайн хийе гэж бодож байна” гэв.
Мөн МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо(НАМЭХ)-ны Ерөнхийлөгчид нэр нь дурдагдаж буй талаар “Би УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлаа маш их хичээж хийж байгаа. Дахиад төрийн бус байгууллага ахлаад намынхаа эмэгтэйчүүдийн холбооны дарга болъё гэх бодол байхгүй. Д.Үүрийнтуяа гишүүнийг дэмжиж байгаа” гэж хариуллаа.