Украины скелетоны тамирчин Владислав Гераскевичийн дайнд амь насаа алдсан 24 тамирчны зураг бүхий дуулгыг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос хориглосон юм.
Гэвч энэ шийдвэрийг В.Гераскевич үл тоосон тул удаа дараа сануулсны эцэст олимпоос хасахаар болжээ.
ОУОХ-ны тэргүүн Кирсти Ковентри өнөөдөр В.Гераскевич болон түүний багийнхантай уулзаж эцсийн удаа сануулаад ч нэмэр болоогүй байна.
Харин энэ шийдвэрийг гаргасных нь дараа ОУОХ-г спортын арбитрын шүүхэд өгөхөө мэдэгджээ.
К.Ковентри тамирчинтай нүүр тулж уулзсан ч ойлголцолд хүрээгүй гэдгээ хэвлэлийнхэнд ярьсан байна. ОУОХ-ныхон тамирчныг тэмцээн эхлэх болон дуусахад дурсгалын дуулгаа бусдад харуулах, мөн уралдааны явцад гашуудлын хар тууз зүүхийг зөвшөөрсөн ч тэмцээний үеэр уг дуулгыг хориглосон юм.
Олимпын скелетоны төрөл өнөөдөр эхлэх хуваарьтай.
Эх сурвалж: Reuters