“Алтан Жолоо Моторс” компани Volkswagen группийн технологид суурилсан Jetta VS5 загварыг Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүллээ

зураг
 

“Алтан Жолоо Групп” үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Алтан Жолоо Моторс” компанийг байгуулан Герман стандартын чанарыг Монголын хэрэглэгчдэд зах зээлийн боломжит үнээр хүргэх зорилгоор шинэхэн танхимаа “Алтан Жолоо Тауэр”-ын таван давхарт албан ёсоор нээлээ.

Энэхүү зорилгын хүрээнд Германы Volkswagen группийн технологид суурилсан Jetta VS5 загварыг Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, хотын өдөр тутмын хэрэглээ болон урт замын аялалд аль алинд нь тохирох, найдвартай дунд ангиллын SUV сонголтыг хэрэглэгчдэд санал болгож байна.

зураг
 

Jetta VS5 нь Volkswagen группийн MQB платформ дээр бүтээгдсэн бөгөөд 1,4 литрийн TSI турбо бензин хөдөлгүүр, 6 шатлалт автомат хурдны хайрцаг, 150 морины хүчин чадалтай зэрэг техникийн үзүүлэлттэй. Түлшний зарцуулалт нь дунджаар 100 км-т 6.5–7 литр байх боломжтой нь гүйцэтгэл болон хэрэглэгчдэд эдийн засгийн хэмнэлтийн бодит тэнцвэрийг мэдрүүлж байгаа юм.

Монголын зам, эрс тэс цаг агаарын нөхцөлд тохирсон өндөрлөгтэй кузов, бат бөх явах эд анги нь өвлийн хүйтэн, эрс тэс уур амьсгалд өдөр тутмын хэрэглээнд найдвартай ашиглах боломжийг олгоно. Аюулгүй байдлын иж бүрэн системтэй — ESP, ABS, EBD, олон агаарын дэр, Hill Assist бүгд багтсан.

зураг
 

Мөн хэрэглэгчийн тав тухыг нэмэгдүүлэх үүднээс мультимедиа дэлгэц, Apple CarPlay / Android Auto, олон үйлдэлт жолооны хүрд, автомат агааржуулагч, арын камер болон мэдрэгч зэрэг орчин үеийн тоноглолууд багтсан.

Jetta VS5 нь бидний хэлж заншсанаар дунд ангиллын жийп буюу “SUV” ангилалд “боломжийн үнэ + Volkswagen группийн технологи” гэсэн бодит давуу талыг санал болгож буй ухаалаг сонголт юм.

Нээлтийн өдөр автомашин сонирхогчид болон олны танил эрхмүүд нэгэн дор цугласан ба супер шагнал 10 сая төгрөгийн хөнгөлөлтийн эрх болон Олон улсын Carrefour сүлжээ дэлгүүрийн эрхийн бичгүүдийн азтан тодорч нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүллээ.

Бид нийт хэрэглэгч, худалдан авагчдыг хүрэлцэн ирж автомашинтай танилцах, тест драйв хийхийг урьж байна.

ГЕРМАН ЧАНАР-ҮРГЭЛЖ ХҮЧТЭЙ

 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

ХОЛБОО БАРИХ:

📍   Байршил: СБД, Сөүлийн гудамж, Алтан Жолоо Тауэр, 5 давхарт
📞 Утас: 7200-7777; 9502-7777; 9503-7777
🕘 Ажиллах цаг: Өдөр бүр 9:00-19:00
🌐 Facebook: Altan Joloo Motors

More From Author

Голомт банк ХК 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна

Дубай хотын хамгийн нөлөө бүхий хүн Эпштейнтэй холбоотой баримт дэлгэгдсэний улмаас албан тушаалаасаа чөлөөлөгджээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн