Маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхаарууллаа.
Улаанбаатар хотод маргааш -14 градус байна.
2026 оны 02-р сарын 15-наас 2026 оны 02-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
15-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи:
16, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 15-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17…-22 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус , өдөртөө +1…-4 градус хүйтэн байна.