ФОТО: Улсын цолтой 31 бөх өвдөг шороодсон НЭГ, ХОЁРЫН даваа

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Уг барилдаанд дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь тэргүүтэй улсын цолтой 66 зодоглосон. Хоёрын давааны дараах байдлаар дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай тэргүүтэй улсын цолтой 35 бөх үлдлээ.

Өнөөдөр дархан аварга А.Сүхбат, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Бат-Өлзий, Д.Баасандорж тэргүүтэй бөхчүүд нэгийн даваанд унасан. Тэгвэл хоёрын даваанд улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр нар өвдөг шороодсон.

Маргааш 12:00 цагаас гурвын давааны ам авалтаар “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан үргэлжилнэ.

ФОТО:

More From Author

Макс Групп нь “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-ны үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, 22 дахь жилдээ хамтран ажиллаж байна

2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр болсон асуудалд Б.Амарсайхан оролцсон, холбоотой эсэх мэдээлэлд түүний өмгөөлөгч П.Баасанжав тодруулга өглөө

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн