Шинийн 1-ний өдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтвортой байна

Шинийн 1 буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтвортой, салхи шуурга багатай хүйтний эрч сулавтар, өдөртөө дулаахан байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв: 

Агаарын температур:  

  • Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -8…-13 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, 
  • говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, 
  • бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө +1…-4 градус хүйтэн байна. 

Хур тунадас:  

  • 19-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 
  • 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 
  • 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: 

  • 19-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор,
  • 20-нд ихэнх нутгаар,
  • 21-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

More From Author

Дархан аварга Н.Батсуурь шөвгийн наймд шалгарсан хамгийн ахмад бөх боллоо

Гал морин жилийн сар шинийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн