Өнөөдөр Увс аймгийн Өмнөговь сум болон Ховд аймгийн Булган сумын нутагт газар хөдөлжээ.
Тодруулбал Өмнөговь суманд өнөөдөр 09:13:25-д 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших
- Увс аймгийн Өмнөговь сумын төвөөс зүүн хойд зүгт 39 км,
- Увс аймгийн Тариалан сумын төвөөс урд зүгт 41 км,
- Увс аймгийн Өлгий сумын төвөөс хойд зүгт 42 км байв.
Үүнээс 10-аад минутын дараа Ховд аймгийн Булган сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ нь
- Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 32 км,
- Ховд аймгийн Булган сумын төвөөс баруун хойд зүгт 68 км,
- Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун урд зүгт 71 км байв.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар