Гуравдугаар сарын 1-ний өдрөөс “Сайн” картаар түлш олгохгүй

2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэх ашиглана. 

Иргэд Хотула аппликэйшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтой бөгөөд айл өрхүүд галлагааны улиралд хэдэн тонн түлш хэрэглэж байгаагаа хянах боломжтой.

Хотула аппликейшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ хэрхэн баталгаажуулах зааврыг авахыг хүсвэл “Тавантолгой түлш” компанийн 7011-9400 болон Хотула аппликэйшний 7272-9200 дугаарын утсанд хандахыг зөвлөв.

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтэс

More From Author

Беате Дастел: Монгол хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө НҮБ-ын Хүүхдийн сан бүх талаар хамтран ажиллана

Дорнод аймгийн Халхгол суманд малд явсан хоёр иргэн осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн