Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлнэ

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. 

Улмаар төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ.

Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.

More From Author

Африкийн цомын тэмцээний үеэр танхайрсан иргэдэд Мароккогийн шүүхээс ял өгснийг Сенегалын Ерөнхий сайд эсэргүүцэв

2026 онд төрөх нийт хүүхдүүдийн 85% нь Ази болон Африк тивд төрнө

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн