Улсын хэмжээнд 50,240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлж, 4 албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2025 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Улсын хэмжээнд нийт 131 байгууллагын 50,240 мэдүүлэг гаргагч 2025 оны ХАСХОМ гаргаснаас нэр бүхий 4 нийтийн албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газарт 2025 оны мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр, түүнтэй зэрэг зиндаа адилтгах 216 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаандаа шинэчлэн мэдүүлжээ.

More From Author

Боливи улсад нисэх онгоц осолдсоны улмаас 15 хүн амь үрэгдэж, их хэмжээний шинэ мөнгөн дэвсгэрт алдагджээ

“МИАТ” ТӨХК Бахрейн улсад ажиллаж байсан нисэх бүрэлдэхүүнээ аюулгүй газар руу шилжүүлсэн болохоо мэдэгдэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн