Олимпын мөнгө, дэлхийн аварга жүдоч Б.Баасанхүү тавдугаар сард эргэн ирэхээр төлөвлөж байна

Олимпын мөнгө, дэлхийн аварга жүдоч Б.Баасанхүү хэсэг хугацаанд их спортоосоо хөндийрсөн билээ. Тэрбээр хамгийн сүүлд 2024 онд олимпоос мөнгөн медаль авснаасаа хойш тэр олон улсын тэмцээнд оролцоогүй юм. 

Харин ирэх тавдугаар сард Тажикистаны Улсын Душанбе хотод Их Дуулга тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.

Өдгөө 26 настай Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү 2,625 оноогоор эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн чансааны 15-д жагсаж буй. 

Б.Баасанхүү олимп, дэлхийн медалиас гадна Их Дуулгын нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэлтэй. Одоогоос хоёр жилийн өмнө Душанбегийн Их Дуулгаас алтан медаль хүртсэн юм.

Үүнээс гадна Мастерс тэмцээнээс нэг хүрэл, тивийн аварга болж байв.

More From Author

Толгойтыг III, IV хороололтой холбосон замын ГССҮТ рүү буух гүүрийг дөрөвдүгээр сарын 1-нээс гүйцээж барихаар болжээ

ХАМТДАА ӨССӨН 35 ЖИЛ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн