Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголоор 325 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан трамвай төслийн трасс дагуух газар чөлөөлөлтийн ажил ирэх сарын 1-нээс эхлэх юм байна.
Энхтайвны гүүрийг засварлахдаа трамвайны шугамтай уялдуулах гэнэ.
Трамвай төслийн 325 тэрбум төгрөгийн 30%-ийг барилгын ажил гүйцэтгэх дотоодын ААН-үүдийн урьдчилгаа төлбөрт зарцуулах аж. Нийслэлийн төсвийн тодотголоор энэ онд 350 тэрбум төгрөгийг зарцуулахаар танилцуулсан ч НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад 25 тэрбум төгрөгийг хассан юм.
Нэгдүгээр шугамыг барих төсөвт өртөг 1.2 их наяд, хоёрдугаар шугамыг барих төсөвт өртөг 1.5 их наяд буюу нийт өртөг 2.7 их наяд төгрөгөөр трамвайны хоёр шугам барихаар болоод байна.