МАН-ын бага хурал энэ Ням гарагт хуралдаж, шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулна

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Г.Занданшатар нь 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд 287 өдрийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм. Мөн тэрбээр шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. 

Тэгвэл МАН-ын бага хурал энэ долоо хоногийн Ням гарагийн 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар болжээ. Харин УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар МАН-ын удирдах зөвлөл дээр ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон байна.

More From Author

Г.Занданшатар Монголын орчин үеийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан дөрөв дэх Ерөнхий сайд боллоо

Лукашенко автомат буу, Ким Жон Ун гоёлын сэлэм харилцан нэг нэгэндээ бэлэглэжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн