Шатахууны үнийг нэмэхгүй байх тухай Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хүсэлтэд ОХУ нааштай хариу өгчээ

Ойрх Дорнодод үүссэн мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээлд шатахууны хямралт үүсэж, үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михайл Мишустинд хүсэлт хүргүүлжээ.

Тэрбээр газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэж байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгахыг хүссэн байна.

Гуравдугаар сарын 10-нд хүргүүлсэн хүсэлтийн хариу өнөөдөр иржээ.

ОХУ-ын талаас Ерөнхий сайд асан Г.Занданшатарын шатахууны үнийг тогтворжуулах хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэг хариу өгсөн байна.

More From Author

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо

“Монгол Улс АНУ-ын Визийн бонд хөтөлбөрт орсон асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэхээр ажиллаж байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн