Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаанд оролцох үеэрээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг өнөөдөртөө багтаан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхийг зорьж байна хэмээсэн.
Энэ ёсоор тун удахгүй Тусгаар тогтнолын ордонд Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдах гэж байна. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон парламентад танилцуулснаар гүйцэтгэх засаглал бүрэн утгаараа ажиллаж эхлэх юм.
Эрх баригч намын Удирдах зөвлөлийн хурал товлогдсон нь шинэ Ерөнхий сайд хэн хэнтэй хамтарч ажиллахаа сонгосон гэсэн үг. МАН-ын Удирдах зөвлөл хуралдсанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн тодорхой болох нь.