“Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн утас ил гарсан, таг унасантай таарсан бол мэдээлээрэй”

Улаанбаатар хотын хэмжээнд гэрэлтүүлгийн 110,000 орчим шон байдаг байна. Эдгээрийн ил задгай кабель, тагийг засварлах солих ажлыг гүйцэтгэж эхэлжээ.

Иймд иргэд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн утас ил гарсан, таг унасантай таарсан бол Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба болон Улаанбаатар Хотын Шуурхай Удирдлага Зохицуулалтын Төвд мэдээлэхийг зөвлөлөө.

Харин авто замын дагуух ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, асдаггүй 1,000 орчим гэрлийн шонг хэвийн ажиллагаанд оруулах бөгөөд бол шон дээр наасан заруудыг хуулж, цэвэрлэж байгаа аж.

зураг
 

More From Author

Өмнөговийн баруун, Говь-Алтай, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна

Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн