МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа дараах байдлаар бүрдүүлж, намынхаа УЗ-д танилцуулж байгаа аж.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УЗ-өөр хэлэлцээд Ерөнхий сайдын танилцуулсан бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт орох магадлалтай юм.
Н.Учралын хамтарч ажиллахаар сонгосон сайд нартай танилцана уу.
- Тэргүүн шатар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд – Ж.Энхбаяр
- Шадар сайд – Н.Номтойбаяр
- Шадар сайд – Т.Доржханд
- ЗГХЭГ-ын дарга – Б.Энхбаяр
- Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.Амарсайхан
- Сангийн сайд – З.Мэндсайхан
- Батлан хамгаалахын сайд – Д.Батлут
- Гадаад харилцааны сайд – Б.Батцэцэг
- Боловсролын сайд – Л.Энх-Амгалан
- Эрүүл мэндийн сайд – Э.Батшугар
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд – Ж.Алдаржавхлан
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Т.Аубакир
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.Идэрбат
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд – Г.Дамдинням
- Зам, тээврийн сайд – Б.Дэлгэрсайхан
- Барилга, хот байгуулалтын сайд – Э.Бат-Амгалан
- Эрчим хүчний сайд – Б.Найдалаа
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд – Ч.Номин
- Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд – Ц.Сандаг-Очир
Ийнхүү өмнөх танхимд ажиллаж байсан 10 сайд улирч, шинээр С.Амарсайхан, Ч.Номин, Н.Номтойбаяр тэргүүтэй 9 сайд нэмэгдэж байна.