Баянзүрх усан спорт цогцолборын орчимд 150 метр урт борооны ус зайлуулах шугам шинээр угсарчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн гурван байршилд ус зайлуулах шугамыг шинээр угсарч эхлээд буй.

Эдгээрээс Баянзүрх усан спорт цогцолбор орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дуусжээ. Тус байршилд нийт 150 метр урт шугам сүлжээ угсарсан бөгөөд ус хүлээж авах долоон суурьт худгийг байгуулсан байна. Харин үргэлжлүүлэн тухайн байршилд нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх аж.

Шугам угсралтын ажлыг Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын инженер, техникийн ажилтнууд гүйцэтгэжээ.

Усан спорт сургалтын төв орчмын борооны ус зайлуулах шугамын ажилд нийслэлийн төсвөөс 333.3 сая төгрөгийг зарцуулахаар баталсан байна.

Тус дүүрэгт одоо КТМС-ийн урд талын 38а байрны борооны ус зайлуулах шугамын ажлыг 554.3 сая төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөжээ.

More From Author

МХБ-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Зарим хайр цаг хугацаанд үлддэг, зарим нь цаг хугацааг давдаг… Харин хавар болохоор хоёулаа нэгэн зэрэг сэргэдэг”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн