Манай хоккейчид хоёр дахиа ялагдлаа

Хонконгт мөсний хоккейн III зэрэглэлийн “Б” хэсгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өчигдөр эхэлсэн юм.

Энэ тэмцээнд Монголын хоккейчид Узбекистан, Люксембург, Умард Солонгос, Хонконг, Филиппиний багтай өрсөлдөнө. Энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай хоккейчид эхлээд Узбекистаны багтай учраа таарсан. 

Энэ тоглолтод 26:1-ээр узбекчүүд илүүрхсэн билээ.

Тэгвэл хоёр дахь тоглолтоо Люксембургийн эсрэг хийсэн юм. Гэвч энэ тоглолтод Люксембург 7:5-аар илүүрхэв.

Люксембургээс Барнабас Васс, Колм Каннон нар тус бүр хоёр гоол хийсэн бол Франк Стропполо, Леополд Тофт, Мартин Флишмэнн нар тус бүр нэг гоол хийв.

Харин манай тоглогчдоос М.Чинзолбоо, Б.Бату тус бүр хоёр, Б.Дөлгөөн нэг гоол оруулав.

Хэсгийн гурав дахь тоглолтоо энэ сарын 16-нд талбайн эзэн Хонконг, маргааш нь буюу энэ сарын 17-нд Умард Солонгос, хэсгийн сүүлийн тоглолтоо 19-нд Филиппиний эсрэг хийх юм.  

More From Author

Махны үнэ таван сарын хугацаанд 52 хувиар өссөнийг хэрхэн шийдэх талаар салбарын сайдаас асуусан ч хариулт авч чадсангүй

Нэг өрхөөс эхэлдэг ₮2.9 их наядын орлогын давлагаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн