Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж хоолны өдөрлөгийг маргааш зогсооно

Өнөөдрөөс 20-ны өдөр хүртэл ихэнх нутгийг хамарсан онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдахыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар  (ЦУОШГ)-аас мэдээлсэн.

Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж, маргааш “UB food festival 2026” хоолны өдөрлөгийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Тус өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Иргэд та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, хол замд гарахгүй байх гээд болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Нийслэлийн Аялал Жуулчлалын гараас сануулав..

Ирэх даваа гарагаас “UB food festival 2026” хоолны өдөрлөг хэвийн үргэлжилнэ.

More From Author

Том оврын хоёр машин шүргэлцсэний улмаас нэг тонн түлш зам дээр асгарчээ

AKOYA сувдан зүүлтийн урамшуулалтай Сакура брэнд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн