Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдааны шигшээ буюу гуравдугаар байрын төлөөх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөнд зохион байгуулагдлаа.
Тус барилдаанд Алсын жим ХХК-ийн “ХАМАГ МОНГОЛ” баг, АПУ ХК, Скайтел ХХК-ийн “АПУ-СКАЙТЕЛ” багтай учраа тааран хүч үзсэнээс “Хамаг Монгол” баг 14 даваагаар ялж, гуравдугаар байрт шалгарлаа.
“Хамаг Монгол” багт улсын заан Б.Бат-Өлзий /3/, улсын харцага О.Наранбаатар /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /2/, аймгийн арслан Ө.Батсуурь /3/, аймгийн арслан Г.Цоггэрэл /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан дархан аварга Н.Батсуурь /3/, нийт 14 даваагаар ялж, гуравдугаарт байрт шалгарч, 150.000.000 төгрөгийн эзэн болов.
“АПУ – Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /2/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, аймгийн арслан Э.Баасанжав /2/, нийт 11 даваа авч ялагдсанаар дөрөвдүгээр байрт орж, 100.000.000 төгрөгөөр шагнууллаа.
“Хамаг Монгол” багийн дас галжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Д.Тогтохжаргал, “АПУ Скайтел” багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар ажилласан байна.
Өнөөдөр Алтан цомын төлөөх цуврал барилдааны түрүү баг тодорно.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо