САНЬЯА: Азийн элсний наадмын зарим тэмцээн цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан хойшлов

БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа хотод Азийн элсний VI наадам үргэлжилж буй.

Элсний хөнгөн атлетикийн уртын харайлтын төрөлд манай тамирчин Б.Сувд-Эрдэнэ 5.07 метрийн үзүүлэлтээр XI байр эзэлсэн юм.

Мөн жюү жицүгийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Шүрэнцэцэг эхний даваанд Тайландын Нучанат Сингчаладыг 8:2-оор, дараа нь БНСУ-ын И Юү Жинийг цэвэр ялсан ч хагас шигшээд Филиппиний Анни Рамерист дийлдсэн юм. 

Ингээд хүрлийн төлөө Тайландын тамирчин Аксарапак Сиримактай өрсөлдөх байсан ч цаг агаар муудаж, ширүүн бороо асгарснаар тэмцээнийг түр зогсоожээ. Хүчтэй салхины улмаас түр байгууламж нурсан тул аюулгүй байдлын үүднээс тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

More From Author

Ууланд алхах үедээ анхаарах зөвлөмж

Эцэг эхчүүд яагаад БОАРДИНГ сургуулийг сонгож байна вэ?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн