Л.Энх-Амгалан: Тендерийн “туулай”-нуудын хар жагсаалтыг гаргана

“Мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” боловсролын шинэчлэлийн замын зураглалыг танилцуулах уулзалтыг Галерей Улаанбаатарт өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр “Тендерийн туулайнууд маш их болсон байна. Удахгүй боловсролын салбарын хар жагсаалтыг гаргана” гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан ярив. 



Тэрбээр хэлэхдээ “Хүүхдийн эрүүл мэндэд хортой будгаар сургууль, цэцэрлэг буддаг асуудлууд байна. Эдгээрийг бүрэн цэгцэлнэ.

Барилга, хот байгуулалтын яамтай хамтарсан ажлын хэсэгт тендерүүд зарлагдаж, компаниуд шалгарч ирж байна. Үүнд хяналтаа тавина.

Шаардлага хангахгүй барилгын материал, будаг, тоног төхөөрөмж, шохой зэргийг ашиглаж байгаа байгууллагуудтай хатуу хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлүүдийг цуцална. Энэ сардаа багтаагаад анхны хар жагсаалтаа зарлая. Олон жил тендер авч энд тэнд сургууль, цэцэрлэг аваад сэглээд явдаг ийм тендерийн туулайнууд маш их болжээ.

Энэ сардаа багтаж Сангийн Яамтай хамтарч боловсролын салбарынхаа хар жагсаалтыг зарлана” гэлээ. 

More From Author

62,613 иргэн НӨАТ-ын I улирлын буцаан олголтоосоо 975.5 сая төгрөгийн татвар төлжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн