Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

Энэ сарын 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орж, 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 07-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

  • 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2
  • 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 05 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи:

  • Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
  • 28, 30-нд Алтайн салбар уулсаар,
  • 29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан,
  • Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +20…+25 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна.
  • 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
           Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 30-нд бага зэрэг сэрүүснэ. 

More From Author

Монгол Улс Казахстантай хийх “Талын дипломат ажиллагаа”-г шинээр тодорхойлж байна

САНЬЯА 2026: 3х3 сагсан эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд шалгарлаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн