Олександр Зинченко CS2 тоглоомын “Passion UA” багийн сэлгээний тоглогчоор нэрлэгдэв

Украины шигшээ баг болон Нидерландын “Аякс” багийн хагас хамгаалагч Олександр Зинченког цахим тоглоомын CS2 төрлийн “Passion UA” багийн үүсгэн байгуулагч гэдгийг спортын ертөнцийнхөн андахгүй. “Passion UA” баг “Mongolz” багийн тоглогч Senzu буюу М.Азбаярыг зээлээр тоглуулж байсан юм.

М.Азбаяр саяхан “BC.Game” багт зээлээр тоглохоор болсон билээ.

Тэгвэл Украины баг АНУ-ын Атланта хотод ирэх сарын 15-наас 17-ныг дуустал болох “IEM Atlanta” тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүндээ О.Зинченког сэлгээгээр оролцохыг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Ирэх арванхоёрдугаар сард 30 нас хүрэх О.Зинченко цагтаа Английн “Манчестер Сити”, “Арсенал” багт тоглож байв. Өдгөө Нидерландын “Аякс” багт зүтгэж байгаа ч гэмтлийн улмаас энэ улиралд ердөө хоёр тоглолтод оролцжээ.

Тэрбээр шигшээ багтаа 75 тоглолтод оролцохдоо 12 гоол оруулсан нэгэн. 

Зинченко 2023 оноос “Passion UA” багийг хамтран үүсгэн байгуулжээ.

 

More From Author

Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина

Кени Улс дэлхийн рекорд тогтоосон марафон гүйгчид $61,000 бэлэглэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн