БЗС-гийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд прокурорын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцов

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзжээ.

Уулзалтаар Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлээ төлөхөөс санаатай зайлсхийж төрд хохирол учруулсан тохиолдлуудыг шалгаж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт тавьсан байна.

Түүнчлэн

  • Зээлийн гэрээний хэрэгжилтийг нягтлан шалгах
  • Эргэн төлөлтөөс зайлсхийсэн, хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх 
  • Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн арга хэмжээг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.

Энэхүү ажлын хүрээнд зээлийн сахилга, хариуцлагыг дээшлүүлж, сангийн тогтвортой, ил тод үйл ажиллагааг хангах юм байна.

More From Author

Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд НЭЭЛТТЭЙ

Оросын засгийн газрын дэд сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөс хэдхэн хоногийн өмнө АНУ руу оргожээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн