Г.Болор-Эрдэнэ тивийн аваргын зургаа дахь алтаа авлаа

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Олимпын таеквондогийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) долоо дахь өдрөө М Банк аренад үргэлжилж байна. 

Энэ өдөр Паралимпын төрлийн аваргууд тодорч буй. Эрчүүдийн К44 буюу – 63кгд “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ түрүүллээ. 

Манай тамирчин аваргын төлөө Дэлхийн иж бүрэн медальт, Ираны тамирчин Садегианпур Саидыг 2:0-ээр ялж эх нутагтаа төрийн дууллаа эгшиглүүлэхээр болж мөн шар тивийн зургаа дахь алтаа зүүлээ.

зураг
 
зураг
 

 

 

More From Author

“Оюуны өмч-Инноваци-2026” өдөрлөгийг зохион байгуулж, “УБТЗ” ХНН шилдгүүдээ тодруулав

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав тивийн аварга боллоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн