ФОТО: Аймгийн арслан 162, аймгийн заан 50, аймгийн харцага 17, аймгийн начин 104, сумын заан цолтой 36 бөх нэг давлаа

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Нэгийн даваанд улсын цолтой нийт 134 бөх нэг барилдаж, хоёр дархан аварга, гурван улсын аварга, долоон улсын арслан, таван улсын гарди, 16 улсын заан, 25 улсын харцага, 70 улсын начин цолтон давлаа.

Тэгвэл аймгийн арслан 162, цэргийн арслан гурав, аймгийн заан 50, цэргийн арслан нэг, аймгийн харцага 17, аймгийн начин 104, цэргийн начин гурав, сумын заан 36, сумын начин цолтой хоёр бөх нэг давлаа. Харин цолгүй гурван залуу бөх нэг давлаа. 

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа маргааш 13:00 цагаас эхэлнэ.

More From Author

ЮНИТЕЛ: Ирээдүйн зүг ТҮРҮҮЛЖ АЛХСАН 20 жилээ үдэж, илүү зоримог дараагийн алхамдаа хөл тавилаа

Ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ажиллахаар тохирсныг онцолжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн