Улсын арслан Б.Орхонбаяр улсын заан М.Лхагвагэрэлээр ЕС ДАВЖ түрүү, үзүүр булаалдахаар үлдлээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа дууслаа.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх улсын арслан Б.Орхонбаяр Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх улсын заан М.Лхагвагэрэлээр ес давж, түрүү үзүүр булаалдахаар боллоо. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын арслан Б.Орхонбаяр ес даван үзүүрлэвэл цол нэмэхгүй. Харин 10 даван түрүүлбэл ДАЯН АВАРГА цол хүртэх боломжтой талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өгөөд буй. 

Үндэсний их баяр наадмын тухай хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр:

  • улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх 10 даван түрүүлсэн бол улсын аварга;
  • ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол улсын аварга;
  • ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх 10 даван түрүүлсэн бол даян аварга;
  • улсын аварга цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол даян аварга;
  • даян аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд дархан аварга;
  • улсын аварга цолтой бөх 10 даван түрүүлсэн бол дархан аварга цол авахаар хуульчилсан.

More From Author

Дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийд элэг бүсээ тайлж өгч буй АГШИН

ФОТО: 26 жилийн дараа давтагдсан дархан аваргын НҮНЖИГ түмэн олныг баясгав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн