Улсын заан Б.Бат-Өлзий УЛСЫН АРСЛАН цолын болзол хангаж, түрүү үзүүр булаалдахаар боллоо

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан есийн даваагаар үргэлжилж байна.

Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс Нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, “Хемон Констракшн” ХХК-ийн бөх Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, улсын заан Б.Бат-Өлзийд элэг бүсээ тайлж өглөө.

Ингэснээр улсын заан Б.Бат-Өлзий УЛСЫН АРСЛАН цолын болзол хангаж, түрүү үзүүр булаалдахаар үлдлээ.

More From Author

ФОТО: Нэг ДАРХАН, хоёр УЛСЫН АВАРГА, зургаан АРСЛАН дөрвийн даваанд үлдлээ

Дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзийд элэг бүсээ тайлж өгч буй АГШИН

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн