Өчигдөр орсон борооны үеэр зам дагуу байрлуулсан автомашин дээр хашаа нурж, иргэний эд хөрөнгөд хохирол учирчээ

Улаанбаатар хотод орсон борооны үеэр өчигдөр Сүхбаатар дүүрэг Хүнсний 4 дүгээр дэлгүүр орчимд зам дагуу байрлуулсан автомашин дээр барилгын төмөр хашаа нурж, иргэний эд хөрөнгөд хохирол учирчээ. 

Дуу цахилгаантай аадар бороо өнөөдөр, маргааш үргэлжлэх төлөвтэй байгаа тул учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Өчигдөр ихэнх нутгаар салхи секундэд 6-11 метр, зарим үед борооны өмнө түр зуур секундэд 26-28 метр хүрч ширүүссэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Иймд иргэд автомашин болон бусад хөрөнгөө зориулалтын талбайд байршуулж, хүчтэй салхи шуурганы улмаас үүсэж болох эрсдэлийг тооцоолохыг зөвлөж байна. 

Түүнчлэн хол замд гарахдаа жолооч, зорчигчид аюулгүй байдлыг сайтар хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөв. 

More From Author

Оросын онлайн худалдааны хамгийн том компанийн агуулахууд Украины агаарын цохилтод өртөв

Израил улс Палестинчуудыг хорьдог шоронгийнхоо харуул хамгаалалтад матруудыг ашиглахаар төлөвлөж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн