Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.2 сая хүн хамрагдаж байна

Энэ оны эхний зургаан сард олгосон халамж, тэтгэвэр тэтгэмж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж 3.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. 

Олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 20.1 хувиар
  • Нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээ 17.7 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
зураг
 
Харин нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар буурчээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо 2,247,288-д хүрчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар:

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж 57.1 хувь
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж үйлчилгээ 10.9 хувь
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж 7.6 хувь
  • Бусад 24.4 хувийг эзэлж байна. 

More From Author

“Төрийн болон хувийн зарим цэцэрлэгийн барилгыг хотхоны бага сургууль болгож 2,200 гаруй хүүхдийг хамруулна”

Маргаашаас 26-ны өдөр хүртэл ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн